2025 оны 01-р сарын 01
Эрүүл мэнд, спорт

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД ДАРХЛААЖУУЛАЛТАНД БҮРЭН ХАМРАГДЛАА

Орхон аймгийн Онцгой байдлын алба хаагчид Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2 дугаар тунд бүрэн хамрагдлаа. Алба хаагчдын халдвар хамгааллын дэглэмийг сахиулан Эрүүл мэндийн газрын зааварчилгааны дагуу зохион байгуулагдлаа.

Тус вакцины 1 дүгээр тунг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн бөгөөд 14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтох юм.