УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАРЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ,ТҮҮХ
Улсын нөөцийн бараа,материал нь 1996 он хүртэл салбарын олон яамны мэдэлд улсын үйлдвэрийн газар, аж ахуй нэгж, байгууллагад хадгалагдаж ирснийг 1996 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн Газар байгуулагдсанаар улсын нөөцийн бараа материалыг нэгтгэн хариуцах болсон. 1997 он хүртэл Эрдэнэтийн улсын нөөцийн бараа, материалыг Эрдэнэт хот дахь Бөөний бараа баазад гэрээгээр хадгалуулж байгаад Монгол улсын Их хурлын 1996 үны 08 дугаар сарын 30-ны өдөр 40 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газарын 1996 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Улсын нөөц бүхий орон нутаг дахь салбаруудыг Улсын нөөцийн харъяалалд шилжүүлэхэд хамт зохион байгуулагдан, Монгол улсын нөөцийн газрын даргын 1997 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 тоот тушаалаар Орхон аймгийн төвд Улсын нөөцийн газрын харъяа, Орхон аймаг дахь улсын нөцийн салбар 1997 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн анх байгуулагдсан түүхтэй.
Монгол улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 01 тоот тогтоолоор Улсын нөөцийн газар Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсанаар мөн оны Засгийн газрын 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр "Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харъяа, Орхон аймаг дахь Улсын Нөөцийн Салбар болсон.
Монгол улсын Их хурлын 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар "Гамшгаас хамгаалах тухай" хуулийг шинэчлэн боловсронгуй болгож батласны үндсэн дээр Монгол улсын засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар "Гамшгаас хамгаалах тухай, хуулийг шинэчлэн боловсронгуй болгож батласны үндсэн дээр Монгол улсын засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 48 дугаар "Хууль хэрэгжүүлэх зарчим арга хэмжээний тухай" тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрын гэснийг Онцгой байдлын ерөнхий газар" гэж нэр өөрчлөгдсөнөөр Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Улсын нөөцийн салбар болж эдүгээ үйл ажиллагаагаа явуулж байна.
ЭРХ ЗҮЙН ОРЧИН
2007 онд Улсын нөөцийн тухай хуультай болсон ба манай салбар Монгол улсын үндсэн хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль. Ой хээрийн түймрээс хамгаалах тухай хууль. Улсын нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг.
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Улсын нөөцийн бараа материалыг тоо хэмжээнд нь зохих технологи горимын дагуу хадгалах хамгаалах.
Улсын нөөцийн бараа материалыг бүрдүүлэх сэлгэх, шинэчлэх үйл ажиллагааг стандартын дагуу хийх .
Засгийн газрын шийдвэрийн дагуу төр захиргааны дээд байгууллагын зөвшөөрлийг үндэслэн шийдвэрт заасан этгээдэд зориулалтын дагуу ашиглуулахаар хүлээлгэн өгөх.
Агуулахын аж ахуйг хөгшүүлэх шаардлагад уялдуудан механикийн техник хэрэгсэл,тоног төхөөрөмжөөр хангагдах.
Улсын нөөцийн бараа материалд стандарт эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулан ажиллах.
САЛБАРЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА УДИРДЛАГУУД
- 1997 онд анх байгуулагдахад хүнсний нөөцийн салбарын эрхлэгч Р.Даваажав С.Энхжаргал нарын 2 орон тооны 5 нэрийн бараатай өөрийн гэсэн объектгүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлэж байсан бол 2000 онд 6 орон тоотой 8 нэрийн бараатай болж байсан байна.
- 2000-2001 оны 10 сар хүртэл Ц.Отгондорж салбарын эрхлэгчээр ажиллаж салбар нөөцийн барааны бүрдүүлэлт 8 нэр төрөлд хүрч салбар өөрийн гэсэн объекттой болж байсан байна.
- 2001 оны 10 сараас 2013 оны 9 сар хүртэл хүнс, тэжээлийн нөөцийн салбарын эрхлэгч, даргаар онцгой байдлын хошууч Б.Нранцэцэг ажиллаж байсан.
- 2013 оны 11 сараас 2015 оны 7 сар хүртэл салбарын даргаар онцгой байдлын ахмад А.Отгонбаяр ажиллаж байсан.
- 2015 оны 7 сараас одоог хүртэл салбарын даргаар Онцгой байдлын хошууч Д.Хүрэлбаатар ажиллаж байна.Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлээр төрийн тусгай албан тушаалын зэрэглэлд шилжсэн нь Онцгой байдлын албаны цар хүрээ хэрхэн өргөжин тэлж байгаагийн нэгэн тод илрэл юм.
- 2018 онд Дэд хурандаа Ц.Ганбаатар
- 2019 онд Дэд хурандаа Г.Эрдэнэчулуун
Одоо дарга, нягтлан бодогч, инженер, нярав, эрхлэгч, харуулууд гэсэн 9 орон тоотойгоор орон нутагтаа Онцгой байдлын газраас нэгдсэн удирдлагаар хангагдан ажиллаж байна.Манай салбарт дээд тусгай дунд боловсролтой Санхүү, эдийн засагч, хуульч, мэргэжлийн ажлын дадлага туршлагатай салбаруудын тэргүүний ажилтан, сурын спортын мастер сагсан бөмбөгийн спортын мастертай хөдөлмөрч хамт олон.