Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх зорилгоор Орчны ариутгал халдваргүйтгэлийн ажлыг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Онцгой байдлын газар, Мал эмнэлэгийн газартай хамтран хуваарийн дагуу халдваргүйтгэлийн ажлыг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс зохион байгуулан ажиллаж байна.
Сумын хэмжээний нутаг дэвсгэрийн нийт 90 мянган м.кв талбайг ариутгах ба үүнд байр хоорондын замууд болон халдварын голомттой бүсүүд, гол замуудад ариутгал халдваргүйжилт хийх юм.