2025 оны 01-р сарын 04
Мэдээ, мэдээлэл

УСАН ХӨШИГ ТАТАЖ ГАЛ УНТРААХ ЗОРИУЛАЛТТАЙ ХОШУУ ЗОХИОН БҮТЭЭВ

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн Механик-жолооч, ахлах ахлагч П.Буян-эрдэнэ, Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Э.Галдан нар Бүгд Найрамдах Украйн Улсад үйлдвэрлэгдсэн РСК-50у маркийн гал унтраах бодисыг галын голомтруу бөөн болон хагас цацруулсан гэсэн 2 төрлөөр өгөх зориулалттай гар хошууны зориулалтыг өөрчлөн дөл ихтэй галын голомтруу усан хөшиг татах ажиллагааг нэмэгдүүлэн гурван төрлийн ажиллагаатай болгож бүтээлч ажлыг хийсэн.

Гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа хошуучин гал сөнөөгчийг галын дөлөөс өөрийгөө хамгаалах өндөр үр ашигтай, бүтээлч санааг хэрэгжүүлэн олон дахин туршин шалгасны үндсэн дээр сайжруулан ажилласаар байна.

 

Хошууны торгон үзүүрийн голчийн дотор зайг богиносгож, гадна тойргийн радиусыг 0,5 мм-ээр өргөсгөсөн.

 

Цацруулах хэсэгт 0,4 мм-ийн 14 нүх шинээр цоолсон

Хошууг хөшиг татуулахын тулд конус хэлбэрийн гайк буюу/ эрэг боолт/-ыг зоруулж хийсэн.