Жил бүрийн цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан хаврын шар усны үерээс эрчимжүүлэн ажиллаж ирсэн. сүүлийн жилүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, болкошгүй үерийн аюулт үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үерийн аюулд үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг сурталчилгааг шат дараатай зохион байгуулж бэлэн байдлыг дээшлүүлэх зориолгоор Орхон аймгийн Онцгой байдлын газраас 14 заалт бүхий төлөвлөгөөг гарган аймгийн Засаг даргаар батлуулсан.
Энэ хүрээнд ОБГ-ын алба хаагчид үерийн далан суваг шуудунд үзлэг шалгалтыг зохион байгуулан тодотгол хийж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Мөн ард иргэдэд ухуулга сурталчилгаа, ярилцлага постер болон тараах материалуудыг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд түгээн ажиллаж байна.