Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төв, Насан туршийн боловсролын төвтэй хамтран залуучуудад зориулсан Англи хэлний 50 цагийн сургалтаа эхлүүллээ. Сургалтад Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангийн 68 дугаар ангийн 15 албан хаагч хамрагдаж байна. Сургалтыг Насан туршийн боловсролын төвийн англи хэлний багш Г.Оюун-Эрдэнэ явуулж байна.