2024 оны 07-р сарын 27
Мэдээ, мэдээлэл

ОРХОН АЙМГААС БУЛГАН АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Орхон аймаг Булган аймагтай 2021-2024 онд хамтран ажиллах төлөвлөгөө, төрийн байгууллагуудын салбар хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2021 оны 02 сарын 17-ны өдөр Булган аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Орхон, Булган аймгийн Засаг дарга нар ИТХ-ын дарга, аймгийн болон холбогдох байгууллагын дарга, удирдлагууд оролцлоо. 

Энэ үеэр Хойд бүсийн захирагч, Орхон аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Г.Ганбаатар, Булган аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Шуурхай штабын дарга, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж нар 2021-2024 онд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, аймгуудын нутаг дэвсгэрт тохиолдсон томоохон гамшиг, ослын үед ажиллах хүн, хүч багаж тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дэмжлэг шуурхай үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэлд нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх, сургалт дадлагын ажлыг хамтран зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, өргөжүүлэх зорилгоор 12 зүйл, заалт бүхий хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулан ажиллалаа.