2024 оны 07-р сарын 27
Бие бүрэлдэхүүний

Онцгой байдлын хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны “Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/308 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2021 оны “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн хуваарь батлах тухай” А/01 дүгээр тушаалаар батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт цахимаар зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга,  хурандаа Г. Ганбаатар 2021 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны чиглэл, бие бүрэлдэхүүний сургалтыг чанартай зохион байгуулах чиглэлээр үүрэг өгч, нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсэв. Тус нээлтийн үйл ажиллагааны үеэр Эрдэнэт цогцолбор их сургуулийн багш Доктор дэд профессор Л.Наранцэцэг Харилцааны ур чадвар сэдвээр нийт алба хаагчдад цахимаар сургалтыг зохион байгуулсан бол "30 номын уналт" хөгжөөнт тэмцээнийг аймгийн Номын төвийн номын санч н.Болормаа зохион байгуулсан. 

Энэхүү тэмцээнд алба хаагчид 7 багт хуваагдан 7 төрөл сэдвээр сугалааг сугалан, оноогдсон сэдвээр асуултад хариулах байдлаар "30 номын уналт" тэмцээнд оролцож тэргүүн байрыг  Эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Саруул, ТББХХАА хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Өлзийсайхан нар шалгарч шагнууллаа.