Улсын онцгой комиссын 2021 оны 01 албан даалгавар, аймгийн Засаг даргын 2021 оны А/01 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Орхон аймгийн Онцгой байдлын газраас хуваарийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл давхардсан тоогоор 622 аж ахуй нэгж байгууллагаар хяналт шалгалтаар хийж 182 зөрчил илрүүлэн 97 аж ахуй нэгж байгууллагын зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад аж ахуй нэгж байгууллагуудад сануулга үүрэг зөвөлгөө өгч ажиллалаа.
Хяналт шалгалт хуваарийн дагуу үргэлжилж байна.