2021 оны 03-р сарын 09
Мэдээ, мэдээлэл

"Гамшигт тэсвэртэй орон нутаг" төсөл Баян-Өндөр сумын 6 багт хэрэгжинэ

Өнөөдөр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА) –ын санхүүжилттэй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Улаанбаатар, Эрдэнэт хотууд болон Дорнод, Орхон, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс аймаг зэрэг байгалийн гамшигт өртөмтгий таван аймагт онлайнаар нээлтээ хийлээ. Дэлхийн Зөн-Монгол Олон Улсын Байгууллагын АНУ-ын ОУХА-тай хамтарсан энэхүү төсөл нь гамшгийн эрсдлийн менежментийн бодлогод, үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, зорилтот байгууллагууд, иргэдийн дунд бэлэн байдлын талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм. Түүнчлэн “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь хөдөө орон нутгийн малчдын амьжиргааг дэмжиж, орон нутгийн малын өвчнийг илрүүлэх, эмчлэх, хянах чадавхийг бэхжүүлж, тогтвортой мал аж ахуй эрхлэх малчдын чадавхийг бэхжүүлэх бөгөөд мөн нийслэлийн 9 дүүрэг болон Эрдэнэт хотын Булаг, Баянбулаг, Баянцагаан, Дэнж, Шанд, Их залуу гэсэн 6 багт 2020-2022 онд хэрэгжинэ