2020 оны 11-р сарын 28
Мэдээ, мэдээлэл

БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны зорилт хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйг хангаж ажиллах ажлын хүрээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгын хүрээнд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас 10 сая төгрөгний үнэ бүхий

Бүгд найрамдах Хятад ард улсын SATA үйлдвэрийн  суурин 260 ширхэгтэй ком багажыг механик жолоочын өрөөнд Гал унтраах үндсэн албаны болон шуурхай албаны автомашинуудад зөөврийн 88 ширхэгтэй 2 ширхэг ком багажыг хүлээлгэн өглөө.