2020 оны 11-р сарын 28
Мэдээ, мэдээлэл

АВРАГЧ НОХОЙН АЛБАНЫ СУРГАЛТЫН ПОЛИГОНТОЙ БОЛЛОО

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 2 дугаар салаа д/ч Ц.Баасандорж захирагчтай алба хаагчид нохойн албанд дадлага сургууль хийх сургалтын полигоны 5 ширхэг сургалтын хэрэгслийг хийж гүйцэтгэсэн. Тус хэрэгсэлүүдийг цагаан, улбар шар өнгийн будгаар будаж аврагч нохойн сургалтын полигон бэлэн боллоо.