2020 оны 07-р сарын 14
Мэдээ, мэдээлэл

Алба хаагчдын эрүүл ахуйд нийцүүлэн гал тогооны өрөөг шинэчлэн засварлалаа

Орхон аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч М.Отгонсүрэн захирагчтай Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангиас “Цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журмын 2.3.1 дэх заалтын хэрэгжилтийн хангаж Баян-Өндөр мед эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан тус ангийн нийт бие бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдуулсан.

Эмнэлэгээс гаргасан дүгнэлт зөвлөмжийг үндэслэн Гал тогооны бэлтгэлийн өрөөг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж мөн Онцгой байдлын байгууллагын 2020 оны “Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвартой ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд засварлан тохижуулсан.

Ингэхдээ алба хаагчид нэг бүрийг аяга, таваг, халбага сэрээтэй болгон тусгаарлан ажиллалаа