2020 оны 11-р сарын 28
Мэдээ, мэдээлэл

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ТАНХИМТАЙ БОЛЛОО

Орхон аймгийн Онцгой байдлын газрын А.Отгонбаяр захирагчтай Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь бүтээлч ажлын хүрээнд мэдээлэл зүйн танхимтай боллоо

Алба хаагчид тайлан мэдээ гаргах, төлөвлөх, мөн компьютер ашиглан мэдээ мэдээлэл олж авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж тус анги нь гал тогооны өрөөнд ашиглагдахгүй байсан  агуулахын өрөөний зохион байгуулалтыг өөрчлөн Соёмбо танхимтай холбож, өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан мэдээлэл зүйн өрөөг шинээр барьж тохижуулан ажиллав. Мэдээлэл зүйн өрөөг барих, дотоод засал чимэглэл хийх ажлыг тус ангийн аврагч-гал сөнөөгч, а/ч Д.Амарбаясгалан, Ө.Эрдэнэбаяр нар гүйцэтгэн ажиллалаа.  Мэдээлэл зүйн танхимд шаардлагатай компьютерыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холбоо мэдээлэл технологи автоматжуулалтын цехийн дарга нарт танилцуулан ажилласнаар 3 ш компьютерыг олгов. Мөн өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан 1 ш принтер, 1 ш компьютер, 2 ш ширээ, уртасгагч залгуур, хулгана зэргийг дотоод нөөц боломжоо ашиглан авч, бүх комьпютерүүдийг интернэт сүлжээнд холбож ашиглалтад хүлээн авсан байна.