2024 оны 03-р сарын 29
Мэдээ, мэдээлэл

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Нөхцөл байдал:  ОРХОН АЙМГИЙН НУТГААР:  2020 оны 05-р сарын 14-ний 20 цагаас 05-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаар үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/сек. Хур тунадас орох үеэр салхи ширүүснэ. Шөнөдөө 0 градус, өдөртөө 5 градус дулаан байна.

2020 оны 05-р сарын 15-аас 05-р сарын 19-ийг хүртлэх 5 хоногийн урьдчилсан мэдээ

15-нд хур тунадас орно. Хур тунадас орох үеэр салхи ширүүснэ. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. Хугацааны эхээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан,17-нд шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, 18-аас шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, өндөр настан, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг Орхон аймгийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.