2024 оны 07-р сарын 27
ОНЦГОЙ БАЙДАЛ - ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА

“ОНЦГОЙ БАЙДАЛ - ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБА” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах замаар улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний албан хаагчийг бэлтгэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Үндэсний аюулгүй байдал, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, гамшгаас хамгаалах суурь мэдлэг, ур чадвар, гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах албанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, бие даан, багаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох, үндэсний эх оронч үзэл төлөвшүүлэх;
Гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын тактикийн түвшний төрөл мэргэжлийн албанд үүрэг гүйцэтгэхэд шаардагдах суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, албаны сахилга ёс зүйг сахих, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх;
Монгол Улсын Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан болон багаар зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх,
Гамшгийн эмзэг байдлыг бууруулах суурь онол, арга зүй, сэргээн босгох хойшлуулшгүй ажиллагаа, ар тал, техник хэрэгслийг хангалтыг судалж, онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны онцлогийг эзэмшсэн байна.
Гамшгийн үеийн шуурхай ажиллагааг зохион байгуулах, бие даан шийдвэр гаргах техник хэрэгслийн хангалтын тооцоолол, зураглал үйлдэх чадвартай болно.
Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтийг үнэлж дүгнэх, санал зөвлөмж боловсруулж оновчтой шийдвэр гаргах, техник, технологийн хөгжил, инновацийн үр дүнг мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах боломж, нөхцлийг судлах чадварыг эзэмшүүлнэ.
Гал түймэр унтраах, аврах анги, онцгой байдлын байгууллагын төрөл, мэргэжлийн бусад алба, нэгжийн гүйцэтгэх чиг үүргийн онцлог, бүлгийн /салаан/ даргын албан тушаал, эрх, үүрэг, хариуцлагын онцлогийг таниж мэдсэн байна.
· Гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшиг тохиолдсон үед түүний хор уршгийг арилгах арга хэмжээг аль болох үр дүнтэй явуулж, богино хугацаанд сэргээн босгоход чиглэгдсэн бусад арга хэмжээтэй оновчтойгоор хослуулан гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чадвартай байна.
· Гамшигтай холбоотой аливаа нөхцөл байдал, шаардлага хэрэгцээг урьдчилан харж, тооцоолох замаар гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах чадварыг эзэмшүүлнэ.
Онцгой байдлын байгууллагын тактикийн түвшний офицерийн албанд ажиллах мэргэжлийн болон цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшил олгох;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Онцгой байдлын байгууллагын болон аврах, гал түймэр унтраах ангийн бүлгийн дарга, салааны дарга, ангийн захирагчийн албан тушаалд офицер цолтой ажиллана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
17-25 хүртэл насны эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см буюу түүнээс дээш өндөртэй;
Ял шийтгэгдэж байгаагүй;
Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
Суурь хичээл - Математик
Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт