2020 оны 11-р сарын 28
Мэдээ, мэдээлэл

“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль үргэлжилж байна.

Улсын хэмжээнд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилгоор 2020 оны 05 сарын 06-наас эхлэн 07,08-ны өдрүүдэд дадлага сургуулийг зохион байгуулж байгаа билээ. Тус дадлага сургуулийг аймгийн хэмжээнд Онцгой комиссын бүрэлдэхүүн “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-өөр дамжуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, дадлага сургуульд оролцож байна. Мөн Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өгөгдсөн цагийн байдал дээр ажиллах дадлагаар үргэлжилж байна.