2025 оны 07-р сарын 12
Мэдээ, мэдээлэл

ЭРДЭНЭТЧҮҮД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ “FORLAND” ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНЫГ БЭЛЭГЛЭЛЭЭ.

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор 51 аж ахуй нэгж,  иргэд олон нийтээс “Ковид"-19 халдвараас сэргийлэхэд зориулж аймгийн Онцгой комисст 155.6 сая төгрөг болон эд материал хандивласан. Үүнээс 4 тонны багтаамжтай, бүх талруугаа ариутгалын бодис цацдаг, хойноо мананцар үүсгэгчтэй “Forland" тусгай зориулалтын автомашин худалдан авч аймгийн ОБГ –т хүлээлгэн өгсөн.

Уг автомашин нь БНХАУ-д үйлвэрлэгдсэн ариутгалын бодис тээвэрлэх багтаамж нь 4 тонн, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмжтэй, цацруулагч хошуутай бөгөөд 15-16 метрт цацах хүчин чадалтай  66 сая төгрөг бүхий автомашиныг Онцгой байдлын албанд бэлэглэсэн. Уг автомашинаар хотоо ариутгах ажлыг зохион байгуулан ажиллах,  хотоо цэвэр цэмцгэр эрүүл байлгахад байж болох бүх бололцоогоор ашиглах боломжтой болсон бөгөөд нийт ард иргэддээ аймгийн Онцгой байдлын газрын зүгээс баярласан талархсанаа илэрхийлж байна. МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!!!