2020 оны 04-р сарын 01
Мэдээ, мэдээлэл

“ЦАГААН САР” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖИТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай”,  “Галын аюулгүй байдлын тухай” хуулиудын хэрэгжилт, сар шинийн баярын бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, томоохон худалдааны төвүүдийн галын аюулгүй байдал, талх, нарийн боовны цехүүд, цайны газруудын цахилгаан ашиглалт,  угсралтын байдал, гал түймэр, гамшиг, осол гарч болзошгүй зөрчил дутагдлыг илрүүлэн таслан зогсоох, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажилд үнэлгээ, дүгнэлт, зөвлөгөө өгч, тухайн байгууллагын гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах зорилгоор хяналт шалгалын ажлыг 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн 2020 оны 02 дугаар сарын 19-нийг өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна

Тус хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, объектын хувийн хэрэг, гал унтраах шуурхай карт, төлөвлөгөө, цахилгаан ашиглалт, угсралт, холболтын галын аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, аваарын зам гарц чөлөөтэй эсэх, галын гадна болон  дотуур усан хангамж хэвийн ажиллагаатай эсэх, хоолой хошууны хадгалалт, ашиглалт, Галын дохиоллын системийн хэвийн ажиллагаа, ажилчин, албан хаагчдын гал унтраагуур ажиллуулах мэдлэг ур чадвартай эсэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдсөн байдал, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт дадлага зохион байгуулсан байдал зэрэгтэй танилцан ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна