2020 оны 04-р сарын 01
Мэдээ, мэдээлэл

ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 02 дугаар сарын 12-нд цас,13-нд ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 3-8 м/сек. Цас орох үеэр салхи ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.12-ны өдрөөс хүйтэрч Жаргалант суманд шөнөдөө 21-26 градус хүйтэн, өдөртөө 8-13 хүйтэн. Баян-Өндөр суманд шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна