2020 оны 01-р сарын 24
Мэдээ, мэдээлэл

Төрийн албан хаагчдын дундах “Шилжин явах цом”-ын төлөөх волейболын тэмцээнд Онцгой байдлын газар шилжин явах цомын эзэд болов

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит төрийн албан хаагчдын дундах “Шилжин явах цом”-ын төлөөх волейболын тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 14, 15 өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газрын Б зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд амжилттай оролцож шилдэгээр шалгарсан баг тамирчдад Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва шагналыг гардуулан өглөө. Уг тэмцээнд төрийн 19 байгууллагын 36 багийн 288 албан хаагчид оролцсоноос аймгийн ОБГ-ын Г.Даваадорж ахлагчтай эрэгтэй баг тамирчид, Э.Пүрэвжаргал ахлагчтай эмэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэллээ.  Мөн П.Энхбат ахлагчтай БОЭТ-ийн эрэгтэй баг тамирчид, Ш.Алиманцэцэг ахлагчтай Баян-Өндөр сумын ЗДТГ-ын эмэгтэй баг тамирчид дэд байр, Ж.Ганбаатар ахлагчтай аймгийн МХГ-ын эрэгтэй баг тамирчид, Э.Золжаргал ахлагчтай 110 дугаар ангийн эмэгтэй баг тамирчид тус тус гуравдугаар байранд шалгарлаа. С.Ганцогт ахлагчтай Баян-Өндөр сумын ЗДТГ-ын эрэгтэй баг тамирчид, Э.Ариундэлгэр ахлагчтай БОЭТ-ийн эмэгтэй баг тамирчид тусгай байр эзэллээ.   

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит төрийн албан хаагчдын дундах “Шилжин явах цом”-ын төлөөх волейболын тэмцээний шилдэг эрэгтэй тэгш тоглогчоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Д.Сүхбат, эмэгтэй тэгш тоглогчоор Онцгой байдлын газрын Э.Пүрэвжаргал нар шалгарлаа. 

"Шилжин явах цом"-ын эзнээр аймгийн Онцгой байдлын газар шалгарлаа.