2025 оны 07-р сарын 08
Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Мэргэжлийн ур чадварыг сайжруулах дадлага сургууль

Гамшгийн үед гал түймэр унтраах, аврах ангиудын бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, тэднийг дадлагажуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, практик үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Гал түймэр унтраах, аврах-56 дугаар ангийн сургалтын цамхагт байнгын шатаар авирах, довтолгооны шаттай ажиллах, аврах олсоор буух, зэргээр дадлага сургуулийг хийж ажиллалаа. Эхний ээлжинд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн болон Гал түймэр унтраах, аврах-56 дугаар ангийн алба хаагчид хамрагдлаа.