Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хойд бүсээс төрөн гарсан “Үйлчилгээний гавьяат ажилтан цол” хүртсэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатыг хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл гардуулав.
Энэхүү үйл явдал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг төр засаг, ард түмэн үнэлж, дэмжиж байгаагийн томоохон илрэл юм. Онцгой байдлын байгууллагаас энэ хугацаанд долоон гавьяат цолтон төрснөөс аврагчдаас хоёрдахь гавьяат маань төрлөө.
Ахмад Х.Мөнхбат нь Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гавьяатай билээ.