Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги болон ГТУА 58-р ангийн АССУСАХМ, Усан спортын дэд мастер дэслэгч Г.Уртнасангийн санаачилгаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын дунд “Усчин аврагч” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад гал түймэр унтраах, аврах 56, 58, 68, 81 дүгээр ангиудаас нийт 13 алба хаагчдыг хамруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн 3 үе шаттай явагдах бөгөөд эхний үе шат нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд спорт цогцолборын “Хилэм” усан санд 2 сарын хугацаанд усанд сэлэх дадлага сургуулилт, усыг мэдрэх, сэлэлтийн төрлүүдээ сайжруулах, амьсгалаа зөв хувиарлаж, шумбалт хийх дадлага сургуулилт, хийнэ.
2 дахь үе шат нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын аж ахуйн хэсгийн хиймэл нууранд буюу тогтмол усанд дадлага сургуулилт,
3 дахь үе шат нь Булган аймгийн Хялганат тосгоны Сэлэнгэ мөрөнд урсагал усан дадлага сургуулилт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү сургалт нь нийт 4 сарын хугацаанд үргэлжилнэ.