2019 оны 05-р сарын 22
Мэдээ, мэдээлэл

“1000 МӨРДӨСТӨН” ЧУУЛГА УУЛЗАЛТ

Орхон аймагт “1000 мөрдөстөн” чуулга уулзалт боллоо. Уг үйл ажиллагааг “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-аас зохион байгуулсан юм. Энэхүү холбоог төрийн цэргийн байгууллагуудын дэргэдэх мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг 30 гаруй байгууллагууд нэгдэн байгуулж, тэргүүнээрээ МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгон ажиллаж байгаа юм. 

“1000 мөрдөстөн” чуулга уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд, ЗХ-ний Жанжин штабын дарга, ОБЕГ-ын дарга ЦЕГ-ын дарга, ШШГЕГ-ын дарга, МХЕГ-ын дарга болон Орхон аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс оролцсон.

Чуулганы үеэр Орхон аймагт  “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар нэгжийг байгуулж төлөөлөгчдийн олонхийн саналаар Засаг дарга Д.Батлутыг тэргүүнээрээ сонгосон юм.

Ингэснээр тус холбооноос Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд, хүүхэд залууст эх оронч, үндэсний үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулж эхлэх боллоо. Мөн цэрэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудын ажлын туршлагыг залуу алба хаагчдад өвлүүлэн, залгамж холбоог бэхжүүлэхэд анхаарах юм байна.