ТУС ГАЗРААС 2019 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН
АЖЛЫН ТАЙЛАН
2019.03.20 Орхон аймаг
Байгууллагын санхүүгийн ил тод байдлыг хангах зорилгоор “Санхүүгийн мэдээлэл”-ийн самбарт 2018 санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан дүгнэлт, зөвлөмж, төсвийн хуваарь, гүйцэтгэл, Мөн тухайн мэдээллүүдийг шилэн дансны цахим хаяганд цаг тухай бүрд нь тайлагнаж ажилласан. Орхон аймгийн Санхүү, Дотоодын аудитын газраас зохион байгуулсан “Санхүүгийн ил тод байдлыг хангах” тухай сургалтад 2 удаа хамрагдан мэдээллээр хангагдан ажилласан. Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан сургалтад 1 алба хаагчийг хамруулж дээрх сургалтуудаас олсон мэдлэгээ ХАСХОМ гаргах алба хаагчид мэдээлэл солилцон ажиллаа. 2019 оны төсвийн хуваарийг Шилэн дансны цахим хуудас болон байгууллагын мэдээллийн самбарт байршуулан ажилласан. Онцгой байдлын газрын бүтэц орон тоог цахим хуудас болон ил тод байдлыг хангах самбарт байрлуулсан. Мөн 2019 оны 01 дүгээр сард батлагдсан шинэ орон тооны бүтэц гарж шатлал өөрчлөгдсөн алба хаагчдаар ХАСХОМ гаргуулж авсан.Албан тушаалын тодорхойлолтыг Хойд бүсийн хэмжээнд нэгтгэн боловсруулж, 41 албан тушаалын тодорхойлолтыг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн. Иргэд болон алба хаагчдад үйлчилгээ үзүүлэх албан тушаалтнуудын албан тушаал, холбоо барих утас, ажлын байрны хаяг бүхий мэдээллийг мэдээллийн самбарт байрлуулсан.
Авилгад өртөж болзошгүй албан тушаалтан буюу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж буй офицер бүрэлдэхүүнд авилгад өртөхгүй байх талаар зөвлөмж өгч гарын үсэг зуруулсан. Цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл, үүрэг даалгаврыг офицер бүрэлдэхүүний шуурхай болон нийт бие бүрэлдэхүүний сонсгол дээр тогтмол танилцуулан ажиллаж байна. Дотоодын ёс журмын эргүүл шалгалтыг 90 удаа зохион байгуулан үр дүнг нь хамт олны хурлаар хэлэлцүүлэн ажиллаж ирлээ.
Орхон аймгийн Засаг даргын 2019 оны “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай” захирамжийн дагуу Хяналт шинжилгээ, дотоод аудитын ажлын хэсэгт Онцгой байдлын газраас 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, төлөвлөгөө, бодлогын бичиг баримтын материалыг танилцуулав.
Алба хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах бүрт Онцгой байдлын ерөнхий газрын хуулийн зөвлөх, хурандаа М.Мөнхбатад илтгэж ажилласан. Үр дүнгийн гэрээ байгуулахад 2019 оны батлагдсан төсвийг албан хаагч нэг бүрт хувилан тарааж танилцуулсан. Албан хаагчдын цалингийн мэдээллийг сар бүр цахим хаягруу нэг бүрчлэн хүргүүлж, танилцуулан ажилласан.