2024 оны 07-р сарын 27
ГТУА 81 дүгаар анги

ТАНИЛЦУУЛГА

БАЯН-ӨНДӨР СУМ ДАХЬ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ II ЗЭРЭГЛЭЛИЙН 81 ДҮГЭЭР АНГИЙН

Орхон аймагт Онцгой байдлын алба нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 399 тоот тушаалаар “Меди молибдень строй”-н гал команд нь анх 43 нэгжтэй, гал унтраах машин техник, бүхий улсын хэмжээний дунд зэргийн хүчин чадалтайгаар анх байгуулагдсан түүхтэй.

            Цаашид Орхон аймаг Баян-Өндөр сумын гэр хороолол өргөжин тэлж, хүн амын сууршилт нягтрал нэмэгдэж гал түймрийн тоо нэмэгдэхтэй холбогдуулан Монгол улсын “Гал унтраах ангийн зэрэглэл” MNS:5108:2001 стандартын дагуу гал унтраах 3 дугаар зэрэглэлтэйгээр 2006 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Онцгой байдлын хэлтсийн даргын тушаалаар 32 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Гал унтраах 56 дугаар ангиас салбарлан үүрэг гүйцэтгэн ажлын гараагаа эхэлсэн түүхтэй.

Анхны Гал унтраах ангийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр салаан захирагч ахмад Дамбын Чинбат,

 1-р салаан захирагчаар ахлах дэслэгч Х.Отгонбат,

дуудлага хүлээн авагчаар ахлах ахлагч Ч.Энхтүвшин,

1 дүгээр тэрэгний жолоочоор ахлах ахлагч Ч.Гансүх,

 ТСВ-автомашины жолоочоор ахлах ахлагч Т.Намхайдэмид,

гал сөнөөгчөөр ахлах ахлагч Б.Эрдэнэбаяр, ахлагч Ц.Баасанхүү, ахлагч Ц.Баасанхүү дэд ахлагч Х.Баатарзориг, дэд ахлагч Н.Батням,

2-р салаан захирагчаар ахмад Ж.Буян-Эрдэнэ дуудлага хүлээн авагчаар дэд ахлагч Д.Мэнджаргал

 1 дүгээр тэрэгний жолоочоор ахлах ахлагч Ц.Батболд,

 ТСВ-автомашины жолоочоор дэд ахлагч Я.Амгалан,

гал сөнөөгчөөр дэд ахлагч Б.Ганбаатар дэд ахлагч Д.Цэрэн-Очир дэд ахлагч С.Батжаргал,

 3-р салаан захирагчаар ахлах ахлагч Ц.Ганзориг

 дуудлага хүлээн авагчаар дэд ахлагч Г.Нарантуяа 

1 дүгээр тэрэгний жолоочоор ахлах ахлагч Б.Гантулга,

ТСВ-автомашины жолоочоор ахлах ахлагч Ч.Энхжав,

гал сөнөөгчөөр ахлах ахлагч А.Түмэн-Аюуш дэд ахлагч Б.Баянмөнх  дэд ахлагч Б.Бат-Ирээдүй,  дэд ахлагч  Б.Отгонбаяр нар томилогдон үүрэг гүйцэтгэж байсан байна. 

Улмаар ОБЕГ-ын даргын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/434 тоот тушаалаар ангийн захирагч –1, салааны захирагч-4, механик жолооч-1, дуудлага хүлээн авагч-4, гал унтраах автомашины жолооч-8, аврагч-гал сөнөөгч-16 нийт 34 алба хаагчийн бүтэц орон тоотойгоор батлагдан.

Мөн  Монгол улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Баян-Өндөр сум дахь Гал унтраах, Аврах 2 дугаар зэрэглэлийн  анги болж бүтэц орон тоо, машин техникийн хүчин чадал улам бэхжин, өнөөдрийн байдлаар офицер, ахлагч, үйлчлэгч нийт 30 гаруй алба хаагчтай, гал унтраах үндсэн зориулалтын автомашин, аврах ажиллагааны зориулалттай автомашин, бусад техник тоног төхөөрөмж багаж зэвсэглэмжтэйгээр Баян-Өндөр сумын гэр хорооллын 10-н багийн 9972 мянган айл өрх, 38.538 мянган хүн ам, 186 байгууллага, аж ахуй нэгжид гал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, авран, хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн. 

Ажиллах хугацаандаа: гэр хорооллын нутаг дэвсгэрт нийт 600 гаруй гал түймрийн дуудлагаар ажиллаж иргэдийн 7 тэрбум төгрөгний эд хөрөнгө авран хамгаалж 10 гаруй иргэний амь насыг аварч тактик, техникийн ямар нэгэн алдаа дутагдалгүй ажилласан байна.

Мөн Жил бүр орон нутгийн гэр хорооллын иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тэмцэх чиглэлээр аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу гэр хорооллын инжинерийн зориулалтаар хийгдсэн болон байгалийн гуу жалга цэвэрлэх, сэргээн засварлах, шинээр хийх ажлуудыг аймгийн Хотын захирагчийн албатай хамтран хэрэгжүүлж ирсэн нь үр дүнтэй ажил болж байна.

Орон нутгийн хэмжээнд тохиолдсон үерийн гамшиг осол дээр чанартай сайн ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийснээр сүүлийн жилүүдэд үерийн гамшиг ослын дуудлагын тоо багассан нь үр дүнтэй ажил болсон.

Мөн 2018 оны 02 сард Жаргалант сумд гарсан мал амьтны Шүлхий өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд сар гаруй алба хаагчдыг хяналтын цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэн ажилласан нь дахин шилхий өвчиг гарахаас урьдчилан сэргийлсэн эрчимтэй ажил болсон. 

         Гал түймэр унтраах, аврах 81-р ангийн түүхэн 10 жилийн хугацаанд удирдаж байсан дарга нар: анхны ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ахмад Д.Чинбат, ОБЕГ-ын даргын тушаалаар ангийн захирагчаар ахмад Ё.Одонбаатар, хошууч Ш.Баасандорж, хошууч Ж.Буян-Эрдэнэ нар удирдан байжээ.

Тус Гал түймэр унтраах, аврах анги үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж ангийн өнгө үзэмжийг сайжруулах, алба хаагчдын ажиллах, суралцах орчинг нэмэгдүүлэх, ажлын байрны ая тухтай орчинг бүрдүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, ажлын байрны эрүүл ахуйг сайжруулах зорилгоор 27 заалт бүхий хийх ажлын төлөвлөгөө гарган Онцгой байдлын газрын даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

               Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ангийн гадна жагсаалын талбай шинээр хийх ажлыг зургийг аймгийн “Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-аар мэргэжлийн зураг, төсөвчнөөр хийлгэж 2018 оны төсөвт тусгуулан 37,100,000 төгрөг батлуулж 2018 оны 06 дугаар сараас орон нутгийн барилга захиалагчийн албанаас тендер зарлаж ангийн гадна жагсаалын талбайн ажлыг “Скоп форс” ХХК-аар бүрэн хийлгэж  дууссан.