2020 оны 07-р сарын 14
Мэдээ, мэдээлэл

Мод тарих өдрийг тохиолдуулан нийт 158 ширхэг мод шинээр тарьж ажилласан

2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр  Монгол улсын Ерөнхийлөгч жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулан Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатарын баталсан хуваарийн дагуу Гал түймэр унтраах, аврах 68, 81, 58 дугаар ангиуд болон Улсын нөөцийн салбарын алба хаагч нар Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн хашаанд мод тарьсан.

 Үүнд: Гал түймэр унтраах, аврах 68 дугаар анги

  • Шар хуас 20 ширхэг
  • Үрэл жимсний мод 18 ширхэг
  • Хар мод 35 ширхэг
  • Хайлаас 30 ширхэг

Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр анги

  • Үрэл жимсний мод 15 ширхэг

Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги

  • “Голт бор” модлог ургамал 25 ширхэг

Улсын нөөцийн салбар

  • Шар хуас 15 ширхгийг тус бүр тарьж, усалгаа хийсэн.

Нийт: 158 ширхэг мод, модлог ургамал тарьсан. Цаашид Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагч нар усалгаа, арчилгаа хийн ажиллаж байна.