2020 оны 04-р сарын 01
Мэдээ, мэдээлэл

ГЭНЭТИЙН ГАМШИГ ОСЛЫН ҮЕД БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн үйлчлэх хүрээний алслагдсан нутаг дэвсгэрт байрлах Говил багт  Эрдэнэт ТӨХК-тай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу усны төв шугам дээр 2 ширхэг Галын гидрантыг  2020 оны 02 дугаар сарын 03-наас 04-ний өдрүүдэд суурилуулж ажилласан. Ингэснээр усан хангамжийг нэмэгдүүлж, болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажилласан.