2020 оны 06-р сарын 01
Мэдээ, мэдээлэл

БОРТОГО ЦЭНЭГЛЭХ ХАЙРЦАГ ХИЙЖ АЖИЛЛАХ ТААТАЙ ОРЧИН БҮРДЛЭЭ

Тус газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн үйлчлэх нутаг дэвсгэрт гарсан объектын гал болон гамшиг ослын үед алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалах, харах эрхтэнийг утаа болон химийн бодисоос хамгаалах зорилгоор  MSF-1600 FI загварын амьсгалын бие даасан төхөөрөмжийн бортого цэнэглэх хайрцагыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан шинээр санаачлан хийсэн. Тус аппарат нь нэг дор 4 ширхэг агаар хадгалах бортогыг 15 минутын дотор 150-300 АТМ даралтаар цэнэглэх хүчин чадалтай суурин аппарат юм.   Ингэснээр агаарын цахилгаан даралтат аппаратаар хангагдаж албаны бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэн ажиллах таатай орчин бүрдэж байна.