2019 оны 10-р сарын 15
Мэдээ, мэдээлэл

ГУРВАН ҮЕИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ

Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байгаа гурван үеийн дөрөвдүгээр  чуулга уулзалт. Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын холбооны дарга, комиссар Д.Хишигбаатар  нарын удирдлагууд оролцсон юм.

“Онцгой байдлын байгууллагын ахмад, дунд, залуу үеийн оролцоо, идэвхийг дээшлүүлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус чуулганд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн төлөөлөл нийт 140 гаруй алба хаагч оролцлоо.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг чуулганыг нээж хэлсэн үгэндээ,  Онцгой байдлын байгууллага 15 жилийн хугацаанд хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй, хангамжийг сайжруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхний үнэтэй санал санаачлага, оролцоо, хичээл зүтгэл, хамтын хүч хөдөлмөр хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан” гэж онцоллоо. Чуулганы үеэр  ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл үг хэллээ.

Чуулга уулзалтын үеэр ахмад үеийг төлөөлж ОБЕГ-ын “Ахмадыг холбоо”-ны дарга, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар үг хэллээ.

Дунд үеийг төлөөлж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Д.Золжаргал

Залуу үеийг төлөөлж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нар үг хэллээ.

Мөн энэ үеэр “Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага”, Онцгой байдлын албаны мэргэжлийн боловсон хүчнийг сургаж байгаа өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа ба инноваци” зэрэг үндсэн болон хавсралт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Чуулганд оролцож байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн төлөөллүүд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны стратеги, байгууллагын чадавх, хүний нөөцийн хөгжлийн  цаашдын чиг хандлагыг тодорхойлох чиглэлээр санал, дүгнэлтээ хэлж, нэгдсэн зөвлөмжийн төсөл гаргаж ажиллаа.