2019 оны 08-р сарын 26
Мэдээ, мэдээлэл

Орхон аймгийн онцгой байдлын газар 3 жил дарааллан биеийн тамирын шилдэг хамтлаг байгууллагаар шалгарлаа

Орхон аймгийн онцгой байдлын газар 3 жил дарааллан  биеийн тамирын  шилдэг хамтлаг байгууллагаар шалгарлаа.

2019.02.01                                                                                                                                        Эрдэнэт

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2 дахь заалт, Монгол улсын Ерөнхийлөгчийн Нийтийн биеийн тамир спортыг  хөгжүүлэх тухай 2010 оны 53 дугаар зарлиг, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 3.2.6.5 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийг бүх нийтийн хүртээл болгох талаар байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, спортын холбоодын зохиож буй ажил, арга хэмжээг  үнэлж дүгнэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд тус газар шалгуур үзүүлэлтүүдийн дагуу чиглэлийн ажил үүргээ хангалттай биелүүлж 3 дахь жилдээ түрүүллээ.