ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН ТАСАГ


  Онцгой байдлын ерөнхий газрын  даргын 2007 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 174 дүгээр тушаалаар тус Онцгой байдлын газарт Гамшгаас хамгаалах улсын хяналтын тасаг болгон өргөтгөн зохион байгуулагдаж. Онцгой байдлын орлогч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын тасгийн дарга-1, Гамшгаас хамгаалах улсын хяналтын тасгийн ахлах байцаагч-1,  Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч-3, гэрээт байцаагч-2, Нийт -7 хүний бүрэлдэхүүнтэй   батлагдсан бүтэц орон тоогоор ажиллаж байна.

  Гамшгаас хамгаалах улсын хяналтын тасаг нь Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай,  Захиргааны хариуцлагын тухай, Ойн тухай хуулиуд болон  Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрмээр олгогдсон эрх хэмжэээний хүрээнд харъяа аймаг орон нутагт гал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг осол, гал түймрийн хэрэг зөрчлийн шийдвэрлэлтэнд  мэргэжлийн байгууллагын хувьд шинжээчээр оролцон гамшиг осол, гал түймэрт өртөж хохирсон байгууллага, иргэдэд нотломж, акт тогтоон гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа зохион явуулах үндсэн үүрэгтэйгээр албан үүрэг гүйцэтгэж байна.