ГАЛ УНТРААХ, АВРАХ 56 ДУГААР АНГИ
1 жил 9 сарын өмнө

ГАЛ УНТРААХ, АВРАХ 56 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ ХОШУУЧ Ч.СЭРСЭНДЭМИД


Аврах, Гал Унтраах 56-дугаар Анги

 Эрдэнэт хотын ММС барилгын удирдах газрын  гэрээт Гал команд нэртэйгээр 1976 оны 06 сард 43 нэгжтэйгээр одоогийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт анх байгуулагдсан.
     Улмаар Гал унтраах I зэргийн анги болж бүтэц орон тоо, машин техникийн хүчин чадал улам бэхэжсээр байна. Түүхэн хугацаанд гал унтраах ангийн алба хаагчдаас 27 удирдах боловсон хүчин офицер төрсөн.
     Өнгөрсөн хугацаанд гал түймрийн аюулаас 66 иргэний амь насыг авран хамгаалж Гал түймэртэй тэмцэх байгууллагын дээд шагнал “Онц гал сөнөөгч” тэмдгээр 11 алба хаагч, Цэргийн гавъяаны одонгоор 2 алба хаагч тус тус шагнагдсан байна.
    Аврах, Гал унтраах анги нь сүүлийн жилүүдэд аймаг өргөжин тэлж, үйлдвэр дэд бүтэц хөгжихийн хэрээр гал түймэр, гамшгийн аюул занал улам ихэссээр жилдээ дунджаар 60-70 хүртэлх дуудлагаар гарч ажиллаж, улс эх орон ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байна.     
     Анги үүсэн байгуулагдсан цагаасаа   Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх дэлхий нийтэд түгсэн галын байгууллагын  мэргэжлийн тэмцээн Гал унтраах техникийн олон төрөлт спортод алба хаагчдаа тогтмол бэлдэн оролцон гаргасан амжилтаас дурьдвал: 
->    Улсын аварга шалгаруулах ГУТОТСпортын тэмцээнээс 4-н удаа  1-р  байр,2 удаа 2-р байр, 1 удаа 3-р байр
->    Хойд бүсийн аварга шалгаруулах ГУТОТСпортын тэмцээнээс 8-н удаа  1-р  байр, 2 удаа 3-р байр, Ази , Дэлхийн аварга, олон улсын тэмцээнүүдэд   1983 онд Унгар улсын Будапешт хот, 2001 онд ОХУ-ын Байгалийн тойргийн цом,  2002 оны 4-р сард ОХУ-ын Красноярск хотод   Зеленогорск хот төв азийн цом, 2002 оны 9-р сард ОХУ-ын Москва хотод дэлхийн аварга, 2004 онд Белорус улсын Минск хотод дэлхийн аваргад оролцож багаараа 3-р байр эзэлсэн түүхэн амжилт үзүүлж байв.

    Тус ангиас олон улсын хэмжээний мастер 1, Гал унтраах техникийн олон төрөлт спортын мастер 9, дэд мастер 10, үндэсний бөхөөр улсын начин 1, аймгийн арслан 2, сумын заан  6, хөл бөмбөгийн спортын мастер 1, усан спортын  мастер 1,  хөнгөн атлетикийн спортын мастер 2, марафон гүйлтийн төрөлд спортын мастер 1, самбо жудо бөхийн спортын мастер  4,   нийт Монгол Улсын спортын мастер 14, дэд мастер 10 төрөн  гараад байна.

      Орхон Аймгийн Засаг даргын нэрэмжит Цэргийн хүрээний марш-тактикийн тэмцээнээс Аврах, Гал унтраах ангийн баг тамирчид:
->    2005 онд 3-р байр “Хүрэл медаль”
->    2007 онд 3-р байр  “Хүрэл медаль”
->    2008 онд 2-р байр “Мөнгөн медаль”
->    2010 онд 1-р байр “Алтан медаль”
->    2011 онд  2 баг оролцож, 1,2-р байр “Алт, Мөнгөн медаль”
->    2012 онд 2 баг оролцож 1,2-р байр “Алт, Мөнгөн медаль” Шилжин явах цомыг үүрд хадгалан нийт  3 алт,  3 мөнгө, 2 хүрэл  медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.