Гал түймрийн аюулаас болгоомжил
2 жил 5 сарын өмнө

БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМЭРИЙН АЮУЛААС БОЛГООМЖИЛ !!!



"Эрдэнэт" - Онцгой Байдлын Газар



  Орхон аймагт Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 399 тоот тушаалаар “Меди молибдень строй-н гал команд” нэртэй, 43 нэгжтэй гал унтраах машин техник бүхий улсын хэмжээний дунд зэргийн хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байжээ.
       Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2008 оны 282 тоот тушаалаар аймгийн Онцгой байдлын хэлтэс 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Онцгой байдлын газар болон өргөтгөн зохион байгуулагдаж, өнөөгийн байдлаар Гал унтраах 3 анги, Улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэй, нийт 198 алба хаагч бие бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байна. 

Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулахад
       манай хамт олны тэргүүлэх зорилт


-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан зохион байгуулах
-Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаа явуулах
-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах
-Гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэгийг иргэдэд олгох
-Болзошгүй гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжлийн болон эрхзүйн туслалцаа үзүүлэх
-Албанд ашиглагдаж байгаа гал унтраах, аврах техник багаж зэвсэглэмжүүдийн хангалт, бэлтгэл, бэлэн байлыг орчин үеийн шаардлагад хүргэх
-Алба хаагчдын ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гамшгийн голомтод ажиллах бүх талын бэлтгэлийг хангах
-Аймаг орон нутгийн хөгжлийн тал бүрийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, тэдний аж амьдралыг дээшлүүлэх,  материаллаг орчноо бүрдүүлэхэд тус тус чиглэгдэнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ