Мэдээний урсгал

2018 ОНЫ УРЛАГ, СПОРТЫН ТӨЛӨВ...

Written By Super User on Wednesday, 03 January 2018 00:50

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС 2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ  УРЛАГ, СПОРТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Байгууллагын бүтэц...

Written By Super User on Tuesday, 26 December 2017 06:36

Орхон аймгийн Онцгой байдлын газрын бүтэц зохион байгуулалтын схем.

Гал түймэр

Written By Super User on Wednesday, 13 April 2016 02:53

2012 онд гарсан гал түймрийн нөхцөлбайдлын талаар    Орхон аймгийн хэмжээнд 2012 онд Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангиуд гал түймрийн 124 удаагийн дуудлагаар гарч,...

Танилцуулга

Холбоо барих хэсэг

 

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг
Утас: 7035101
Факс: 70350415
Вэбсайт: www.obg.or.gov.mn
И-мэйл хаяг:
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

Top Panel
Изготовление металлоконструкций Киев. Производство металлоизделий. Изготовление деталей - Повиол

Хүчтэй цасан болон шороон шуурга

1.         Хүчтэй цасан болон шороон шуурга

            Агаар мандал, газрын гадаргын харилцан үйлчлэл, орчил урсгалын өөрчлөлт нь цасан болон шороон шуурга / их цас, зуд/ болохын шалтгаан болдог. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

16м/сек, түүнээс хүчтэй салхи 12 цагаас дээш хугацаагаар үргэлжлэн цасан болон шороон шуурга шуурах, цас, нойтон цас хагас хоногт 15мм-ээс их хэмжээгээр унавал онц аюултай үзэгдэл гэж үзнэ.

 

            Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

-           Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс сэргийлэх сэрэмжлэх мэдээг байнга сонсч мэдсэн байх

-           Гуу, жалга, агуй, хадан цохио зэрэг нөмөр нөөлөг газар бараадах

-           Мал сүргээ ойрын бэлчээрт бэлчээрлүүлэх

-           Дулаан хувцаслах

-           Орон байр, хашаа саравч, худаг усыг дулаалж, хоол хүнс, түнш, өвс тэжээлийн нөөцийг бэлтгэх

-           Нөмөр газруудыг тогтоох

-           Салхинд хийсэх эвдэрч болох зүйлүүдээ бөхлөх

-           Мал хариулах зайлшгүй шаардлага гарвал осгож даарахаас сэргийлэх

-           Хүн, малын ус, хоол хүнс, түлшээ нөөцлөх

-           Шар, цагаан тос биедээ авч явах

 

2. Үерийн аюулаас болгоомжил

Шалтгаан нөхцөл:

            Өндөр уулын цас, мөс хайлж шар усны үер буух, хур бороо олон хоног үргэлжлэн орох, аадар бороо орж уруй буух, усан сан, услалтын систем, барилга байгууламж эвдрэх зэрэг шалтгаанаас үер усны аюул үүсдэг.

            Монголчууд хэзээ ч уулын хавцал, давчуу ам, сайр чулуу, голын гольдрилыг дагаж гэр орноо барьж, малаа хотолдоггүй нь ийм учиртай.

Үерийн аюулаас хэрхэн сэргийлэх вэ?

- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, дохиог тогтмол сонсох

- Гол мөрөн үертэй үед усанд орох, загасчлах, мал тууж гарахыг цээрлэх

- Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал сүрэг хариулах, эрэлд явахыг хойшлуулах

-Голын усны түвшин хязгаарыг гарын доорхи материалаар тэмдэглэн ажиглах

-Насанд хүрээгүй хүүхдээр ус бариулах, эрэг дээр тоглуулах зэргийг хориглох

- Үерийн уснаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

            - Урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх систем тогтоох

            - Үерийн аюултай бүс нутгаас айл өрхийг нүүлгэх

      - Гэр, хашаа, саравч, орон байрыг усны үерийн зам, голын гольдрил

       /гуу жалга, хуурай сайр/ ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

                                    3.Аянга, цахилгаанаас болгоомжил

                        Аянга гэдэг нь аадар борооны үүлэнд цахилгаан цэнэг хуралдсаны улмаас тэнгэр дуугарч цахилгаан энерги буюу гүйдэл газар, тэнгэр хоёрын хооронд гэнэт цахилах үзэгдлийг хэлнэ.

                        Монголчууд борооны усыг алгаар тосохыг цээрлэдэг байсан. Үл цээрлэвээс тэнгэр задраана гэж үздэг байв.

Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?

                        - Гэр орноо хэтэрхий өндөр газар, ялангуяа ганц мод болонхадан цохионы дэргэд барьж болохгүй.

                        - Аянга цахилгаантай үед радио болон утсан холбоо хэрэглэхгүй байх

                        - Бороонд нороогүй хуурай газар байх

                        - Өөрийн биенээс төмөр эдлэлийн багаж хэрэгслийг зайлуулах

                        - Ил задгай газар байгаа бол доош хэвтэх

                        - Нэг доор бөөнөөрөө байхгүй байх

                        - Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх

                        -Цахилгаан мотор, техник хэрэгслийг унтраах

                        - Аянга цахилгааны үед морьтой явахыг цээрлэх

                        -Төмөр соронзон биедээ авч явах, цагаан өмсгөлтэй гадаа гарахыг цээрлэх

 4. Ой, хээрийн түймрээс сэргийлье

            - Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

            - Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох

            - Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

            - Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох

            -Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд

 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах

            - Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх

            - Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх

            - Иргэн, айл өрх бүр гал тйүмэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

            - Зарлан мэдээллийн дуут дохиотой байх

            - Түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн засаг захиргаанд мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох

5. Обьектын гал түймрээс сэргийлье

            Ахуйн гал түймэр нь гэр, орондоо бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлэх, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс ихэвчлэн шалтгаалж гардаг байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахиж биелүүлэх

- Харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулах

-Тамхи, шүдэнзийнхээ галыг бүрэн гүйцэд унтрааж байх

- Галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх

      -Пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл,

        шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх

      - Хялбар шатах шингэнийг буруу ашиглаж, хадгалахгүй байх

-Гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, зориулалтын бус халаалтын хэрэгсэл ашиглахгүй байх

- Бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байх

   6. Мөнгөн ус

            - Мөнгөн устай харьцан ажилладаг хүмүүс мөнгөн усны талаар тодорхой мэдлэгтэй байх

            - Техник, аюулгүй ажиллагааны шаардлагыг хатуу баримтлан ажиллах

            - Мөнгөн устай төрөл бүрийн багаж хэрэгсэл /термометр, монометр, зарим өдрийн гэрэл/-тэй болгоомжтой харьцах

Мөнгөн усны хордлогын шинж:

            - Сэтгэл санаа тогтворгүй болох, амархан ядрах, ой тогтоолт буурах, нойр алдагдах шинж илэрвэл яаралтай эмчид ханд.

            - Хүнд буюу удаан хугацааны хордолтын дараа оюун ухааны хөгжил саатаж, захын мэдрэлийн үрэвсэл бий болж улмаар мэдээгүй болох саажилт үүсэх аюултайг анхаар.

Мөнгөн усны уурын хурц хордлого:

- Шүлс гоожино.

            - Аманд хавагнах, дотор муухайрах, бөөлжих, элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орж, хатингарших, амьсгалын зам, ходоод 12 нугалаа гэдэсний салст бүрхүүл үрэвсч шархлана. Хордлого нь  аажмаар ерөнхий биеийг сулруулан, толгой өвдөж, хэл яриа ээдэрч ухаан санаа баларна.

Мөнгөн усны уурын архаг хордлогын шинж

            - Мэдрэлийн системд өөрчлөлт илрэх

            -Ядрах, нойрмоглох, ноомой, гөлрөнгө болох, айдас, түгшүүр төрөх

            - Үе мөчөөр өвдөх, захын мэдрэлийн үрэвсэл, нүүрний 2 тал өөр болох, нойргүйтэн сэтгэл гутралд орох

            - Зүрх өвдөх

            - Хараа муудах

7. Хүний гоц халдварт өвчин

            Өвчтэй мэрэгч амьтан, хүнээс эрүүл хүнд халдварлан тархдаг тархал зүйн ноцтой уршиг учруулдаг өвчнүүдийг гоц халдварт өвчин гэнэ. Гоц халдварт өвчнүүд нь богино хугацаанд олон хүнийг өвчлүүлж, ихээхэн хэмжээний нутаг дэвсгэрийг хамран тархдаг учраас олон улсын хөл хориот өвчин гэдэг.

            Тарваган тахал, урвах тахал, шар чичрэг, боом өвчнүүд багтдаг. Гоц халдварт өвчнүүдийн дотроос тарваган тахал манай оронд нэлээд түгээмэл байдаг.

            Өвчтэй тарвага, зурам мэтийн мэрэгч амьтдыг агнах, арьс, махыг хүнсэнд хэрэглэхээр эвдэж янзлах, бөөс, бүүрэгт хазуулах, үхсэн мэрэгчдэд хүрэх зэргээр хүн халдвар авч өвчилнө.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-           Тахлын байгалийн голомттой буюу түүний зэргэлдээх нутагт байгаа хүн ам тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж байх

-           Тарваган тахал өвчнөөр өвчилсөн хүнд ойртох, гэр, байранд нь орох, эд зүйлст нь хүрэхийг цээрлэх

-           Эмч,  эмнэлгийн багйууллагын зөвлөгөөг биелүүлэх

-           Хувийн ариун цэврийг сайн сахиж, 3-4 хувийн хлорамин зэрэг ариутгалын бодисыг  хэрэглэх

-           Байгалийн голомттой нутагт зөвшөөрөлгүй ан хийхгүй байх

-           Нохой буюу хавхаар тарвага агнахгүй байх

-           Үхсэн мэрэгчид хүрэхгүй байх

-           Тарваганы махыг бүрэн чанаж боловсруулж хэрэглэх

8. Малын гоц халдварт өвчин

            Мал, амьтны гоц халдварт өвчинд шүлхий, боом, мялзан, годрон, ям зэрэг өвчнүүд багтдаг.

            Мал сүрэгт халдварт өвчин үүсэн гарах гол шалтгаан бол тухайн өвчний үүсгэгч нутгийн мал, амьтдад халдварлах явдал юм.

Халдварт өвчтэй малаас эрүүл малд шууд халдахаас гадна өвчин гарах үед өвчтэй мал, байсан байр, хашаа саравч, хэвтэр, бууц, бэлчээрт өвчин үүсгэгч хадгалагдана.

Малаас хүнд халдварладаг өвчнүүд хүнд халдварлахдаа өвчтэй мал, үхсэн малын сэг, зэм, түүхий мах, сүүгээр дамжиж халдварладаг.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

-           Үхсэн малын сэг, зэмтэй болгоомжтой харьцах

-           Түүхий мах, сүү хэрэглэхгүй байх

-           Хувийн ариун цэврийг сайн сахих

-           Эмч, эмнэлгийн байгууллагын зөвлөгөөг биелүүлэх

-           Мал сүрэгтээ урьдчилан сэргийлэх вакцин, тарилга хийлгэх

Режиссер-постановщик видео. Хореограф постановщик флешмобов. Погосский Виталий
Шаблоны joomla 2.5