Мэдээний урсгал

2018 ОНЫ УРЛАГ, СПОРТЫН ТӨЛӨВ...

Written By Super User on Wednesday, 03 January 2018 00:50

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС 2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ  УРЛАГ, СПОРТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Байгууллагын бүтэц...

Written By Super User on Tuesday, 26 December 2017 06:36

Орхон аймгийн Онцгой байдлын газрын бүтэц зохион байгуулалтын схем.

Гал түймэр

Written By Super User on Wednesday, 13 April 2016 02:53

2012 онд гарсан гал түймрийн нөхцөлбайдлын талаар    Орхон аймгийн хэмжээнд 2012 онд Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангиуд гал түймрийн 124 удаагийн дуудлагаар гарч,...

Танилцуулга

Холбоо барих хэсэг

 

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг
Утас: 7035101
Факс: 70350415
Вэбсайт: www.obg.or.gov.mn
И-мэйл хаяг:
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

Top Panel
Изготовление металлоконструкций Киев. Производство металлоизделий. Изготовление деталей - Повиол

3-р улиралд гарсан гал түймэр

 

2012 оны 3-р улиралд гарсан гал түймрийн  нөхцөл байдал

 

 

            Орхон аймгийн хэмжээнд Онцгой байдлын газрын гал унтраах ангиуд гал түймрийн дуудлагаар 2012 оны гуравдугаар улиралд 12 удаа гарч 5 гал түймэр дээр байлдааны тархалт хийн ажиллаж 5 гал түймрийг иргэд өөрсдөө унтрааж,1 гал түймэр өөрөө унтарч, 1 гал түймрийн худал дуудлагатай байна.

 

            Гарсан гал түймрийн улмаас улс хоршоолол, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчинд нийт 26,137,900 төгрөгний хохирол учирч, гал түймрийн аюулаас 144,9 сая төгрөгний эд хөрөнгө 2 байшин барилга авран хамгаалж, гарсан гал түймэр дээр 79 л шатахуун, 4,3 тн ус зарцуулан ажилласан байна.

 

Гарсан гал түймрийг шалтгаан нөхцлөөр нь ангилвал:

 

-           Цахилгаан эрчим хүчний ашиглалт, угсралт холболтын буруугаас – 5

 

-           Пийшин зуух яндангийн цонолтоос –2

 

-           Ил задгай гал, асгасан үнс нурамнаас –1

 

-           Лаа, дэн тамхи, шүдэнзний галаас-2

 

-           Машин техникийн гэмтэл, ашиглалт буруугаас-1 тус тус гарсан байна.

 

 

 

            Гарсан гал түймрийг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 7-р буюу 36,8%-иар буурч,  учирсан хохирол 13159900 төгрөг буюу 50,3%-иар, аварсан хөрөнгө 75,4 сая төгрөг буюу 52%-р тус тус өссөн үзүүлэлтэй байна. 

 

 

 

1-р улиралд гарсан гамшигийн мэдээ

2012 оны 1-р улиралд гарсан гал түймрийн  нөхцөл байдал


    Орхон аймгийн хэмжээнд Онцгой байдлын газрын гал унтраах ангиуд гал түймрийн дуудлагаар 2012 оны нэгдүгээр улиралд 44 удаа гарч 29 гал түймэр дээр байлдааны тархалт хийн ажиллаж 14 гал түймрийг иргэд өөрсдөө унтрааж,1 гал түймрийн худал дуудлагатай байна.
    Гарсан гал түймрийн улмаас улс хоршоолол, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчинд нийт 53,081,600 төгрөгний хохирол учирч, гал түймрийн аюулаас 1 хүний амь нас, 263 сая төгрөгний эд хөрөнгө 19 байшин барилга авран хамгаалж, гарсан гал түймэр дээр 595,6 л шатахуун 90,6 тн ус зарцуулан ажилласан байна.
Гарсан гал түймрийг шалтгаан нөхцлөөр нь ангилвал:
-    Цахилгаан эрчим хүчний ашиглалт, угсралт холболтын буруугаас – 6
-    Гагнуураас-2
-    Пийшин зуух яндангийн цонолтоос –11
-    Ил задгай гал, асгасан үнс нурамнаас –13
-    Лаа, дэн тамхи, шүдэнзний галаас-3
-    Санаатай үйлдлээр-1
-    Бусад – 7 тус тус гарсан байна.

    Гарсан гал түймрийг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 8-р буюу 18,1%-иар, учирсан хохирол 10,602,800 төгрөг буюу 19,9%-иар, аварсан хөрөнгө 59 сая төгрөг буюу 22,4%-р тус тус өссөн үзүүлэлтэй байна.  

Режиссер-постановщик видео. Хореограф постановщик флешмобов. Погосский Виталий
Шаблоны joomla 2.5