Мэдээний урсгал

2018 ОНЫ УРЛАГ, СПОРТЫН ТӨЛӨВ...

Written By Super User on Wednesday, 03 January 2018 00:50

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС 2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ  УРЛАГ, СПОРТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Байгууллагын бүтэц...

Written By Super User on Tuesday, 26 December 2017 06:36

Орхон аймгийн Онцгой байдлын газрын бүтэц зохион байгуулалтын схем.

Гал түймэр

Written By Super User on Wednesday, 13 April 2016 02:53

2012 онд гарсан гал түймрийн нөхцөлбайдлын талаар    Орхон аймгийн хэмжээнд 2012 онд Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангиуд гал түймрийн 124 удаагийн дуудлагаар гарч,...

Танилцуулга

Холбоо барих хэсэг

 

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг
Утас: 7035101
Факс: 70350415
Вэбсайт: www.obg.or.gov.mn
И-мэйл хаяг:
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

Top Panel
Изготовление металлоконструкций Киев. Производство металлоизделий. Изготовление деталей - Повиол

Улсын нөөцийн салбарын тухай

УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАРЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТҮҮХ

 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн маш нууц 244 дүгээр тогтоолоор “Өргөн хэрэглээний барааны улсын нөөц байгуулах тухай“ үүргийг тухайн үеийн Худалдаа бэлтгэлийн яам, Гадаад худалдааны яамд үүрэг болгосноор Улсын нөөцийн бараа, материал хуримтлуулах түүхэн замнал эхэлсэн байна.     

 

 

 

 

БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны 1965 оны 76 тоот тушаалаар Худалдаа бэлтгэлийн яамны Барааны төв баазад Улсын байнгын хүнсний болон өргөн хэрэглээний  нөөцийн бараа болох гурил, шар будаа, цагаан будаа, хуурай сүү, ногоон цай, дүнсэн тамхи, лаа, хөвөн бөс бараа, брезент, бор эсгий зэрэг 29 нэр төрлийн зүйлийг хуримтлуулан хадгалах болжээ.                                                                     

    Энэ цагаас хойш  Улсын нөөцийн бараа материалыг Эрдэнэт хот дахь  Бөөний бараа баазад гэрээгээр хадгалуулж байгаад Монгол улсын Их хурлын 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоол, Монгол  улсын  Засгийн газрын 1996 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Улсын нөөц бүхий орон нутаг дахь салбаруудыг  Улсын нөөцийн харъяалалд шилжүүлэхэд тус салбар хамт зохион байгуулагдсан.                      Монгол улсын “Улсын  нөөцийн газрын дарга”-ын 1997 оны 05 дугаар сарын 29-ны  өдрийн 10 тоот тушаалаар Орхон аймгийн төвд Улсын нөөцийн газрын харъяа Орхон аймаг дахь Улсын нөөцийн  салбар  1997 оны  06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн анх байгуулагдан үүсч хөгжсөн түүхэн замнал эхэлсэн            

                                          

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот тогтоолоор Улсын нөөцийн газар Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсанаар мөн оны Засгийн газрын 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Улсын нөөцийн салбар болсон.

 

Монгол улсын Их хурлын 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг шинэчлэн боловсронгуй болгож батласны үндсэн дээр Монгол улсын засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 48 дугаар “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрын гэснийг  “ Онцгой байдлын ерөнхий газар” гэж нэр өөрчлөгдсөнөөр Онцгой байдлын ерөнхий газрын  харъяа Орхон аймаг дахь Улсын нөөцийн салбар  болж  эдүгээ үйл ажиллагаагаа явуулж байна.


ЭРХ ЗҮЙН ОРЧИН

 

2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр  Монгол Улсын “Улсын нөөцийн тухай “ хууль Улсын их хурлаар батлагдаж эрх зүйн орчин бий болж улсын нөөцийн байгууллагад шинэ эргэлт гарч Улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх хадгалах, тээвэрлэж хүргэх, шинэчлэх, захиран зарцуулах санхүүжүүлэхтэй холбогдсон харилцаа зохицуулагдах болсон.           

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

 

 Хүн болон малын гоц халдварт өвчин гарахад түүний голомтыг арилгахад хүнсний зүйл, өвс тэжээлийн улсын нөөцийг бэлэн байлгах замаар үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх                                                                    

Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зах зээл дэхь зарим бараа, материалын эрэлт, нийлүүлэлтийн харьцааг тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлэх 

Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдох үед түүний үр дагаврыг арилгах, үйлдвэрлэлийн болон бусад томоохон ослын үр дагаварыг арилгах

 

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

 

Улсын   нөөцийн  бараа  материалыг тоо хэмжээнд нь зохих технологи горимын дагуу хадгалах хамгаалах, Улсын  нөөцийн   бараа   материалыг   бүрдүүлэх,   сэлгэх,   шинэчлэх   үйл ажиллагааг стандартын дагуу хийх, Засгийн   газрын   шийдвэрийн   дагуу   төр    захиргааны  дээд    байгууллагын зөвшөөрлийг үндэслэн шийдвэрт заасан этгээдэд зориулалтын дагуу ашиглуулахаар хүлээлгэн өгөх, Агуулахын   аж   ахуйг   хөгжүүлэх, шаардлагад уялдуулан механикжсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдах, Улсын   нөөцийн  бараа  материалд  стандарт,  эрүүл  ахуйн  шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулан ажиллах

 

 

САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС

 

Хүний нөөц  1997 онд анх байгуулагдахад хүнсний нөөцийн салбарын эрхлэгч сахиул гэсэн 2 орон тоотой,  5 нэрийн улсын нөөцийн бараатай, өөрийн гэсэн объектгүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол тус байгууллагын алба хаагчид энгийн ажиллагсадаас төрийн үйлчилгээний, төрийн тусгай албан тушаалын зэрэглэлд шилжиж одоо дарга, нягтлан бодогч, инженер, нярав, бичиг хэрэг, жолооч, харуулууд гэсэн 9 орон тоотоогойр орон нутагтаа Онцгой байдлын газраас нэгдсэн удирдлагаар хангагдан Монгол улсын нөөцийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.                                                                                                                                     

Тус салбар нь байгуулагдсан цагаас хойш Монгол улсын Засгийн газрын тогтоолуудын дагуу улсын нөөцийн бараа бүрдүүлэлт, шинэчлэлтийг байвал зохих нэр төрлөөр нь 21 удаа, нөөцийн барааны зарцуулалтыг  тухайн үеийн тогтоол, онцгой комиссын  зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэж ирсэн.                                                      

2002-2003 онд төвийн болон баруун,  зүүн бүсийн аймгуудад тохиолдсон зуд, цасан шуурга, гамшгийн үеэр Говьсүмбэр аймаг дахь Улсын нөөцийн салбараас 50 вагоноор 1265 тонн өвс тэжээл хүлээн авч дээрх аймгуудын  Байнгын онцгой комиссд цуваа гарган 1400-аад тонн өвс, тэжээл, гурил, будаа хүлээлгэн өгч,  2008-2011 онд 600-аад тонн тэжээл, хүнсний барааг худалдан борлуулж цаг тухайд нь төвлөрүүлэн нөөц бүрдүүлэлтийн санхүүгийн эх үүсвэрийг хуримтлуулж байсан.

 

МЭНДЧИЛГЭЭ

 

            Монгол улсад Онцгой байдлын алба үүсч хөгжсөний 8 жил, Орхон аймаг дахь Улсын нөөцийн салбар байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан танд болон танай гэр бүлд чин сэтгэлийн мэндчилгээ дэнвшүүлж ажлын амжилт эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улс оронд маань байгалийн гамшиг, хүн малын гоц халдварт өвчин гарах, үйлдвэрийн аваар осол үүсэх, эдийн засгийн хүндрэл бэрхшээл тохиолдох бүхий л хүнд цаг мөчид улсын нөөцийг бүрдүүлэх, чанарыг алдагдуулахгүй хадгалах сэлгэх, шинэчлэх, хамгийн богино хугацаанд улс орны хэрэгцээт газар хүргэх үүргээ амжилттай биелүүлэхэд таны оруулсан хувь нэмэр асар их билээ.

 

 

 

Режиссер-постановщик видео. Хореограф постановщик флешмобов. Погосский Виталий
Шаблоны joomla 2.5